Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болов
Гэрэл зураг © Mongolian Mining Journal

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болов


   Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх, тэдний саналыг авах, сонгон шалгаруулалт зохион байгуулах, гарсан саналуудыг Засгийн газар болон УИХ-д танилцуулах зэрэг шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлнэ. Юуны түрүүнд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах хүсэлтийг зарлахаар Засгийн газар шийдвэрлэжээ. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хөрөнгө оруулагчдаас ил тод, нээлттэй хэлбэрээр санал авах, нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох, төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол улсад ногдох, нэмүү өртөг шингэсэн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүх процесс, шат дамжлага, арга хэмжээг нээлттэй, ил тод зохион байгуулах зарчмыг баримтлахаа Засгийн газар мэдэгдсэн байна. Бортээгийн ордод 2020 онд техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, JORC стандартын дагуу нөөцийг тогтоосон юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.